Jump to content

Яргуй цэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Яргуй цэцэг

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Magnoliopsida
Баг: Холтсон цэцэгтэн
Овог: Холтсон цэцгийнхэн
Төрөл: Pulsatilla
Зүйл: P.vulgaris
Латин нэр
Pulsatilla vulgaris L.
Ижил утгатай нэршил

Яргуй
Турчаниновын яргуй
Хөх яргуй


Яргуй цэцэг (латин. Pulsatilla) нь хөх цэнхэр, цагаан өнгөтэй байдаг ба дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд нийт 35 зүйлийн яргуй байдгаас Монгол нутагт 6 зүйлийн яргуй ургадаг.

Яргуй нь Холтсон цэцгийнхэн овогт багтдаг ба хавар эрт цэцэглэдэг олон наст ургамал юм. Үндэс орчмын навчис нь өдлөг, урт үслэг бүхий богино бариултай, навчисны бүрээс нь бараг угаа хүртэл цуулбар, шугаман, үзүүртээ 3 шүдлэгтэй. Цэцэг нь том, нарийн , цоморлиг хэлбэртэй, гадна талаараа үслэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсийн чулуурхаг, хээржүү хажуу, гол горхины эргийн хайрга, хуурайвтар ойн цоорхойд ургадаг ба нийт 35 зүйлийн яргуй байдгаас манай оронд 6 зүйлийн яргуй ургадаг. Үүний 5 зүйл нь хөх цэцэгтэй, 1 зүйл нь шар цэцэгтэй байдаг. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Дорнод Монгол, Дундговийн баруун, баруун хойд, хойд, зүүн талын сумдын нутгаар тархан ургадаг. Хөрсны гадаргуу өдөртөө +5 хэм, шөнөдөө 0 хэм болсон үед ургах нөхцөл нь бүрэлддэг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай байдаг. Хөх яргуй нь элсэрхэг хөрсөнд ургадаг бол Турчаниновын яргуй нь ойн цоорхойд ургасан байх нь элбэг тохиолддог.

Хаврын цас ханзраагүй байхад хамгийн түрүүнд ургадаг хүйтэнд тэсвэртэй цэцэг учраас европчууд яргуйг итгэл найдварын цэцэг гэж үздэг.

Ардын эмчилгээнд уг ургамлын газар дээрх хэсэг буюу цэцгийг хатааж хэрэглэдэг.

Монголчууд яргуйг ургаж эхлэх үед нь идэж хэрэглэдэг боловч нэг дор олноор идвэл эм биш хор болдог тул болгоомжтой байх хэрэгтэй. Эрт дээр үеэс Монголчууд яргуйг арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэгт хэрэглэж ирсэн байна. Мөн аливаа хорыг тайлах, хүний биеийн хэмийг бариулах, сүрьеэ, хөхүүл ханиад зэрэгт хэрэглэдэг. Төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөлтийг намдаана.

Шар яргуй
Яргуй цэцэг

Яргуйг ардын эмнэлэгт:

-Ангина

- Бронхит

- Бөгшүүлэн ханиалгах

- Амьсгалын дээд замын эмгэг буюу хамрын, залгиур, дунд чихний үрэвсэл

- Уушигны сүрьеэ

- Ханиад, томуу

- Мөөнгөнцөрдөх

- Түлэгдэлт

- Зүрхний хэм түргэсгэх

- Цусны даралт ихсэхэд

- Мэдрэлийн ядаргаа

- Нойргүйдэл

- Нүдний даралт ихсэхэд

- Тархи, толгойгоор хатгуулахад

- Унадаг өвчин

- Үе мөч өвдөхөд

- Хэрлэг

- Хор тайлахад

- Хавдар хариулахад

- Хүний биеийн хэм бариулахад

- Булчирхайн сүрьеэ

- Шамбарам

- Ходоодны галын илчийг сайжруулах

- Тамир тэнхээ оруулах

- Шар усны өвчний хатаах

- Сэтгэл гутралд

- Үргүйдэлд

- Хөхүүл ханиад

- Сарын тэмдэг саатахад

- Гуурсны багтраа буюу астма

- Зүрхний дутагдал болон зүрх дэлсэхэд

- Элэг бөөрөөр хатгаж өвдөхөд

- Нүдний болор цайх

- Нүд чинэрэхэд

- Тархины даралт бууруулахад

- Эмэгтэйчүүдийн өвчинд

- Дааврын болон дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдахад

- Идээт шарх

- Гүйлсэн булчирхайн үрэвсэл

- Тулай

- Яс махны бэртэнгэ

- Гэдэс гүйлгэж өвдөх

Анхааруулга: Ходоод гэдэсний өвчтэй хүн, жирэмсэн эхчүүд, ходоодны ил шархлаатай, элэгний хатууралтай /цирроз/ хүмүүс хэрэглэж болохгүй.